9-р сарын 01-нээс ихэнх нутгаар дулаан байлаа

2020 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 09 дүгээр сарын 07-ний 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: 9-р сарын 1-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, 2,3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.1-48.7 мм хэмжээтэй бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Дарханы Шаазгайтад 48.7 мм, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 33.6 мм, Хэнтийн Дадалд 23.8мм, Дарханд 23.0 мм, Хэнтийн Баян-Овоод 19.0 мм, Сүхбаатарын Баруун-Уртад 17.5 мм, Дорнодын Баян-Уулд 17.3 мм хэмжээтэй бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: 9-р сарын 01-нээс ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар +17... +22 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +29...+34 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +22...+27 градус байв. 6-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүссэн байна.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -5...0 градус, Алтайн өвөр говиор +14... +19 градус, бусад нутгаар +4... +9 градус, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус хоносон байна.

Cалхи: 2-5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр салхитай байв.  

Улаанбаатар хот орчмоор: 9-р сарын 3-нд 0.0 мм, 9-р сарын 5-нд хотын баруун хэсгээр 0.0-3.0 мм хэмжээтэй бороо орсон байна. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1...+4, бусад хэсгээр +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/27

23 цаг

4 39
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/27

11 51
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store